Хүүхдийн баярын үеэр зохион байгуулагдах арга хэмжээний хөтөлбөр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээг зохион байгуулна. Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ажиллаж байна. 

Зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд 11:00 цагаас үндэсний агуулгатай, 12:00 цагаас орчин үеийн агуулгатай баярын хөтөлбөр зохион байгуулна. 18:00 цагт тоглолттой. Мөн спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулахаас гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүүхдүүдэд хэрхэн зөв аялах талаар мэдээлэл өгнө.

Соёлын төв өргөөнд “Хөгжлийн харандаа инновацын үзэсгэлэн 2023”, Монголын хүүхдийн ордон “Хүүхдийн ертөнц” фестиваль, Хүүхдийн урлан бүтээх төв “Бүтээлч хүүхэд” өдөрлөг, түүнчлэн дүүрэг бүр нутаг дэвсгэртээ арга хэмжээ зохион байгуулна.

Мөн дараах дөрвөн чиглэлд зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цаг хүртэл зам хааж, хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм.

  • Монголын Хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэний гудамж)
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
  • Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
  • Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
  • “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж).

Мөн Хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллаж, хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвч тараана. Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх юм. 

Хүүхдийн баярын Ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө хүүхдийн эрх зөрчигдөх, хүүхэд эрсдэлд өртөхөөс сэргийлж ажиллахыг үүрэг болгов. Тухайлбал,

  • Монголын хүүхдийн ордны хойд талаас талбай хүрэх, талбайгаас Шангри-ла худалдааны төвийн чиглэлд баярын парад алхахад аюулгүй байдлыг хангаж ажиллах,
  • Төлөвлөсөн хэсгүүдэд хоол, хүнсний үйлчилгээ үзүүлэх ААНБ, иргэдэд сургалт хийх, эрүүл ахуйн шаардлага хангуулж, хяналт тавих,
  • Д.Сүхбаатарын талбай болон хөдөлгөөн түр хаасан хэсгүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ, зам талбайн усалгаа хийх, хог хаягдлыг тээвэрлэх ажлыг зохион байгуулах. Зөөврийн хогийн савуудыг олноор байршуулах,
  • Хүүхдэд зориулсан хөдөлгөөнт болон хийлдэг тоглоомуудыг бүртгэж, хяналт тавьж ажиллах,
  • Арга хэмжээний үеэр эрүүл мэндийн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх гурван багийг бэлэн байлгаж, үйлчилгээ үзүүлэх,
  • Хүүхдийн баяраар хүүхдийг үнэгүй тээвэрлэх болон Замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлд зохицуулалт хийх,
  • Олон нийтэд зориулсан арга хэмжээг зохион байгуулахдаа хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахад анхаарч ажиллах зэрэг үүрэг өгсөн байна. 

www.gogo.mn

Онцлох зар
2011 Toyota Harrier
185,000 км
49,500,000₮
2011 Toyota Prius 41
190,000 км
21,000,000₮
1993 Toyota Landcruiser 80
1 км
20,000,000₮
2008 Toyota Prius 20
120,000 км
18,000,000₮
Шинэ зар
1990 Toyota Allex
30,000 ₮
2024-05-18 19:06
2014 Kia Bongo
23.5 сая ₮
2024-05-17 22:21
2003 Volvo Ачааны машин
150 сая ₮
2024-05-17 20:07
2011 Toyota Harrier
49.5 сая ₮
2024-05-17 16:32
2023 Хятад Faw
16,000 ₮
2024-05-17 09:32
2023 Хятад Faw
20,000 ₮
2024-05-17 09:31
2023 Хятад Ковш
13,000 ₮
2024-05-17 09:31
2023 Хятад Dong Feng
17,000 ₮
2024-05-17 09:31
2023 Хятад Dong Feng
10,000 ₮
2024-05-17 09:31
2021 Хятад Dong Feng
35 сая ₮
2024-05-17 09:31
2013 Toyota Landcruiser Prado 150
83 сая ₮
2024-05-16 13:59
2006 Nissan Caravan
11 сая ₮
2024-05-14 17:38
2011 Mazda Bongo
7.5 сая ₮
2024-05-14 17:35
2011 Toyota Prius 41
21 сая ₮
2024-05-13 14:57
2010 Toyota Sai
18.5 сая ₮
2024-05-13 13:19
2024 Toyota Prius 30
185,000 ₮
2024-05-13 11:14
1993 Toyota Landcruiser 80
20 сая ₮
2024-05-12 00:27
2005 Hyundai Starex
5.9 сая ₮
2024-05-11 22:13
2013 Хятад Ковш
28 сая ₮
2024-05-11 22:12
2006 Hyundai Porter
1.6 сая ₮
2024-05-11 22:11
2012 Хятад Ковш
67 сая ₮
2024-05-11 22:11
2013 Хятад Самосвал
45 сая ₮
2024-05-11 22:10
2012 Хятад Индүү
125 сая ₮
2024-05-11 22:09
2012 Хятад North Benz самосвал
23 сая ₮
2024-05-11 22:09
2016 Хятад Faw Truck
70 сая ₮
2024-05-11 22:09
2014 Kia Bongo
25,000 ₮
2024-05-10 19:24
2010 Toyota Sai
17.5 сая ₮
2024-05-09 15:19
2002 Mazda Titan
12 сая ₮
2024-05-08 19:47
2024 Хятад Stever
22,000 ₮
2024-05-08 10:48

сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Yгэн зар

Хуудсын эхэнд