П. Ундармаа: Өдөр бүр бид өөрийгөө бүтээж амьдардаг

... Ажил бүтэмжтэй сайхан өдөр байнаа гээд угтсан эелдэг, золбоотой бүсгүйн ажлын өрөөч бас  өвлийн  тэсгим хүйтнийг мартуулам халуун дулаан, бүтээлч залуусын яриа, хөөрөө ундарсан  өрнүүн байлаа. 

Оюун ухааны “ШҮР” институтын захирал, “Хүчирхэг эмэгтэйчүүд өөрийгөө бүтээдэг” Амжилтын группын үүсгэн байгуулагч, “Daily action planner”, “Миниймөрөөдлийнмөнгө”, “Ухаалаг зорилгын хөтөч”, “365 planner”бүтээлийн эзэн П.Ундармаашинэхэн бүтээлүүдээ олон нийтэд танилцуулах ажлын үеэр нь түүний бүтээл, ажлын онцлог,туршлагаас уншигчиддаа сонирхуулахаар зорин цөөн хором уулзлаа.

Сайн байна уу, юуны өмнө хэн бүхний хүсэл сэтгэлийг догдлуулж,алдаа оноогоо дэнсэлдэгцаг мөчидшинэ бүтээлүүдээгаргаж буйд баяр хүргэе.

Өдрийн мэнд, баярлалаа.Бүтээлээ танилцуулж, зөвлөгөө мэдээллээ хуваалцах үед зорилгынхоо төлөө тэмүүлсэн олон сайхан хүмүүстэй уулзаж байгаадаа их баяртай байна.

Та институт  болон олон нийтэд явуулдаг үйл ажиллагааныхаа талаар  товч танилцуулахгүй юу?

 “Оюун ухааны Шүр”институт нь  хүмүүсийн нөөц боломж,  чадамжийг  нээн илрүүлэх замаар, зорилгодоо хүрч, үнэ цэнэтэй хувь хүнээ бүтээхэд нь дэмждэг оюуны хөрөнгө оруулагч байгууллага.  МөнХүчирх эгэмэгтэй ӨӨРИЙГӨӨ бүтээдэг"амжилтын грүппээрээ эмэгтэйчүүддээ илүү их итгэл урам зориг  өгч өөрийн цаг хугацааг өөрийн амжилтыг бүтээхэд нь чиглүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, группээс зохион байгуулж буй сургалт арга хэмжээнд хамрагдан манлай эмэгтэйчүүдээс суралцах, манлайлагчдыг олноор төрүүлэх, коммунити үүсгэх зорилготой олон ажлууд төлөвлөн хийж , хамтран ажиллаж байна.

“Ухаалаг зорилгын хөтөч” хөтөч дэвтэр ямар онцогтой вэ?

Дэвтрийн маань гол онцлог тухайн хүний төсөөллийн гормоныг нэлээд ажиллуулсан хэсгүүдтэй. Эхний хэсэг өөртэйгээ ажиллаж өнөөдөр би хэн байна вэ, юу хийх хэрэгтэй вэ, одоогийн би-гээ тодорхойлон өөртэйгээ хэрхэн нүүр тулж ажиллах вэ гэсэн асуултууд өөртөө тавих бол дараагийн хэсэгт зорилгоо амьдралын талбар бүр дээрээ тодорхойлж хүрэх цэгээ зураглана. Зорилгынхоо төлөө явж байхдаа хүн өөрийгөө орхигдуулах үе гардаг тул өөрийгөө хайрлах, өөртөө эерэг дадлуудыг бий болгох, дүгнэх хэсгүүдтэй. Хүслийн жагсаалтаа гаргаж улирал жилээр төлөвлөнө, яагаад хийх шалтгаанаа ч дурьдана. Дүгнэхдээ ч авсан ухаарал, сургамж, дурсамж бахархалаа аль аль талаас нь харж байгаа тул тэнцвэрт амьдралын хэмнэлтэй байхад  тусална. Өдөр бүр хүссэн амьдрал руугаа урам зоригтой алхахад, тэнцвэртэй амьдралаар амьдрах, үнэ цэнэтэй амьдралаа өөрийн гараар бүтээх боломжийг харуулж  байгаагаараа онцлог гэж хэлж болно. 

Өдөр бүр хүн өөрийгөө бүтээж амьдардаг, хэрхэн бүтээх ньтухайн хүний  зорилгоо тодорхойлсон  байдал, дадал, зуршил, сонирхол,  хандлага, тэмүүллээс нь хамаарч  байдаг. Өглөөг эхлүүлэхээсээ л эерэг нотолгоогоор өөртөө цэнэг, итгэл нэмж,  урамшуулах хэрэгтэй гэж боддог.

Та өглөөг эхлүүлэхдээ өөртөө хэрхэн урам зориг нэмдэг  вэ?

Ер нь хийх ажлынхаа төлөвлөлтүүдийг урьдчилаад гаргах дээр анхаарч цаг зарцуулдаг  болохоор тодорхой хэмжээнд бэлтгэлтэй байдаг, сүүлийн үед “Би өөртөө итгэлтэй, хүчирхэг эмэгтэй” гэдэг үгийг олон хэлээд л явж байна да. /инээв/

Зорилгоо төлөвлөж буулгах, ажил хэрэг болгох, тууштай  байх дээр хүмүүс ихэвчлэн юун дээр алддаг вэ,үүн  дээр хэрхэн зөвлөх вэ?

Амжилтанд хүрсэн олон  лидер хүмүүсийн туршлага түүхээс харж байхад  амжилтанд хүрч чадаагүй хүмүүсийн гол алдаа нь нэг бол зорилгоо тодорхойлоогүй, нэг бол зорилгодоо хэт хийсвэр хандах, алдаатай  тодорхойлох гэж хэлсэн байдаг. Зорилгоо зөв тодорхойлохын тулд үүнийг би  яагаад хийх ёстой вэ, хэрхэн яаж хийх вэ,  ямар зориулалт гаргах хэрэгтэй болох вэ, хэзээ хийх вэ? гээд маш тодорхой болгохоос эхлэнэ. Биелэлт үр дүнгээ хэмжинэ, гэхдээ мөнгөөр аль болох  хэмжиж харахгүй байх, сэтгэлийн дотоод хүч, сургамж ухаарал, амьдралын сэтгэл ханамж, амжилт бахархал, дурсамж,  бүтээл өв гээд өргөн хүрээгээр харвал их зүйл амжуулж чадна, амжуулсан ч байгаа. Мөн зорилгоо бүтээхдээ дараах асуултуудыг өөртөө тавьж төсөөлөхийг бид хүмүүст сануулдаг. Амьдралынхаа төгсгөлд би  юу хийж чадлаа гэж бахархах вэ? Өөрийн  түүхийг үр хойчдоо юу гэж ярьж зөвлөх вэ? гэж бодохоор хүн өөрийнхөө хүсдэг амьдралын тухай эргэцүүлэх хэрэгтэй болно. Эргэцүүлэх төдийгүй тэр цаг үе дээрээ өөрийгөө аваачиж маш тодорхой мэдэрч хардаг бол сайн. Амьдралдаа хэт ерөнхийгөөр  харсанаар тийм ерөнхий хандлагатай болж, зорилгодоо ч тийм л байдлаар ханддаг гэсэн үг. Хүссэн амьдралаа бүтээхийг үнэхээр зорьж байгаа бол ажил амьдралынхаа бүх талст дээрээ уялдаатай, ухаалаг төлөвлөлт хийх  хэрэгтэй болно. Ажил карьераа амжилттай бүтээсэн ч хувийн, гэр бүлийн харилцаан дээрээ, эрүүл мэндээ алдсан, орхигдуулчихаад явж байдаг, амжилттай хүн гэдэг бол бүх харилцаагаа тэнцвэртэй авч явж чадаж байгаа хүнийг л хэлнэ гэж би боддог.  Амжилтыг төлөвлөлт наян хувь  нэмэх нь гүйцэтгэл хорин хувь гэж томъёолох бас дуртай.  Хийхээсээ өмнө маш сайн бодож төлөвлөх. Зорилго олон  байхаасаа илүү байгаа оносон нэг л гол зорилго байх нь чухал байдаг.Хувь хүний жишээн дээр гэхэд жилд нэг л ур чадвар эзэмших гэж төлөвлөх ч юмуу.

Зорилго маш олон задардаг. Аугаа компаниудын түүхэнд нэг л зорилго санааг гаргах, чиглэх гэж хэдэн арван жил хөдөлмөрлөсөн байдаг. Тиймээс яг зорих санаа, агуулга ямар байх вэ, юу байх вэ гэдэг маш чухал, наян хувь нь гэсэн үг.

Хийж бүтээж буй ажлууд тань үнэхээр өөрийгөө хөгжүүлье, олъё гэсэн зорилготой хүмүүст маш чухал, өгөөжтэй санагдлаа. Энэ ажлын санаагаа ажил хэрэг болгоё гэсэн сэдэл, шийдэл хэзээнээс төрсөн бэ?

Би хүүхдээ төрүүлээд гэртээ байх хугацаандаа өөртөө хэрэндээ дүгнэлт хийж, өөрийгөө нэлээн “ухаж, онгичсон”  гэх юмуу да,  юу хийхээр бүтээгдсэн хүн бэ би, юуг сайн хийж чадах вэ,  намайг юу үнэ цэнэтэй болгож байна вэ? гэх мэт асуултууд их бодогддоно. Амжилттай хүмүүсийн намтар түүхийг хүүхэд ахуйгаасаа шимтэн уншдаг байсан. Уншсан зүйлээ тэмдэглээд л, хайчилж нааж хадгална, цуглуулна. Жижигхэн ч гэсэн зүйл хийгээд түүнээсээ урам их авна. Эгч маань чи цаастай л холбоотой ажлын хүн гэдэг.

 Бүтээл гэдэг жижиг том гэлтгүй цаагуураа хүнд маш их урам зориг өгдөг сайхан зүйл.  Залуу насны зориг, энергийг  ямар нэг хэрэгтэй зүйлдээ гаргаж ашиглана гээд л зорьж байлаа.Зоригтой хүнийг  бурхан шагнадаг  гэдэгт итгэдэг.

Зорилготой залуус олон байгаасай, хүсэл мөрөөдөлдөө тууштай хандаж амжилтынхаа эзэн нь болоосой гэсэн мөрөөдөл хүслээ ажил болгож байгаадаабаяртай байдаг, тусалж дэмжин урам зориг өгсөн бүх хүмүүстээ талархаж явдаг.

Шинэ оноо угтаж хэлэх  уриалгаар яриагаа  өндөрлөе.

Зорилготой, түүндээ хүрэхийн төлөө өөрийгөө дайчилдаг хүмүүс илүү олон болоосой, 2018 оноо ул суурьтай, уужим ухаанаар дүгнэж, 2019 оноо илүү сайн сайхан төлөвлөгөө зорилготой угтахыг хүсэн ерөөе!

Ярилцсанд баярлалаа.

Л. Мөнхгэрэл

Онцлох зар
2011 Toyota Harrier
185,000 км
49,500,000₮
2011 Toyota Prius 41
190,000 км
21,000,000₮
1993 Toyota Landcruiser 80
1 км
20,000,000₮
2008 Toyota Prius 20
120,000 км
18,000,000₮
Шинэ зар
1990 Toyota Allex
30,000 ₮
2024-05-18 19:06
2014 Kia Bongo
23.5 сая ₮
2024-05-17 22:21
2003 Volvo Ачааны машин
150 сая ₮
2024-05-17 20:07
2011 Toyota Harrier
49.5 сая ₮
2024-05-17 16:32
2023 Хятад Faw
16,000 ₮
2024-05-17 09:32
2023 Хятад Faw
20,000 ₮
2024-05-17 09:31
2023 Хятад Ковш
13,000 ₮
2024-05-17 09:31
2023 Хятад Dong Feng
17,000 ₮
2024-05-17 09:31
2023 Хятад Dong Feng
10,000 ₮
2024-05-17 09:31
2021 Хятад Dong Feng
35 сая ₮
2024-05-17 09:31
2013 Toyota Landcruiser Prado 150
83 сая ₮
2024-05-16 13:59
2006 Nissan Caravan
11 сая ₮
2024-05-14 17:38
2011 Mazda Bongo
7.5 сая ₮
2024-05-14 17:35
2011 Toyota Prius 41
21 сая ₮
2024-05-13 14:57
2010 Toyota Sai
18.5 сая ₮
2024-05-13 13:19
2024 Toyota Prius 30
185,000 ₮
2024-05-13 11:14
1993 Toyota Landcruiser 80
20 сая ₮
2024-05-12 00:27
2005 Hyundai Starex
5.9 сая ₮
2024-05-11 22:13
2013 Хятад Ковш
28 сая ₮
2024-05-11 22:12
2006 Hyundai Porter
1.6 сая ₮
2024-05-11 22:11
2012 Хятад Ковш
67 сая ₮
2024-05-11 22:11
2013 Хятад Самосвал
45 сая ₮
2024-05-11 22:10
2012 Хятад Индүү
125 сая ₮
2024-05-11 22:09
2012 Хятад North Benz самосвал
23 сая ₮
2024-05-11 22:09
2016 Хятад Faw Truck
70 сая ₮
2024-05-11 22:09
2014 Kia Bongo
25,000 ₮
2024-05-10 19:24
2010 Toyota Sai
17.5 сая ₮
2024-05-09 15:19
2002 Mazda Titan
12 сая ₮
2024-05-08 19:47
2024 Хятад Stever
22,000 ₮
2024-05-08 10:48

сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Yгэн зар

Хуудсын эхэнд