Нойр дутуу явсны хор уршиг юуг дагуулдаг вэ?

№1 Сэтгэл хөдлөлд автах

Та ямар ч шалтгаангүй бухимдаж, уурлаж байсан уу? Тэгвэл энэ нь нойр багадсанаас болсон байж магадгүй. Учир нь нойр нь тархины сэтгэл хөдлөл удирддаг хэсэгтэй шууд холбоотой байдаг аж. Тархины амигдал гэсэн хэсэг хүний айдас болон уур бухимдлыг удирддаг ба хангалттай нойр авч чадаагүй үед амигдал тархины бүрхүүлтэй холбоо тасарч, хүний сэтгэл санаа хяналтаас гарч орхидог гэнэ.

№2 Бүх зүйл удаашрах

Нойр хомсдол хүнийг удаашруулдаг ажээ. Бүр видео тоглоом тоглож байхад хүртэл мэдэгдэнэ. Хамгийн аюултай нь ядарсан үедээ жолоо барих нь согтуугаар жолооны ард суухтай ижил гэж судлаачид үздэг ба та дутуу нойртой яваа бол машин барих, элдэв хүнд техникийн ажил хийх хэрэггүй юм.

№3 Хүүхэдтэй болох магадлал буурах

Эрчүүд минь хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болно гэж боддог бол нойроо сайн авч байгаарай. 2013 онд Данийн эрдэмтийн хийсэн судалгаагаар хоногт 8 цаг унтдаг эрчүүдийн үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн үр тогтоох чадвар нойрны хомсдолтой эрчүүдийнхээс даруй 29%-иар илүү байсан байна.

№4 Бэлгийн дур хүсэлгүй болох

2011 онд 7 хоногийн турш 5 цаг унтсан эрчүүдэд судалгаа хийж үзсэн байна. Тэдний анхаарал төвлөрөх чадвар огцом буурч, эрч хүчгүй болсны дээр секс хийх сонирхолгүй болсон байжээ. Гэхдээ дан ганц ядарснаас болж ийм дүнд хүрсэн гэж болохгүй. Нойргүйдэл тестостерон тэргүүтэй бэлгийн даавруудыг 10-15%-иар бууруулж орхидог тул эрчүүдийн бэлгийн дур хүсэл огцом буурдаг аж.

№5 Сарын тэмдэг тасалдах

Сарын тэмдэг идэвхижүүлдэг дааврууд болон мелатоны түвшин нойртой хамааралтай байдаг. Хангалттай унтахгүй юм уу, өөр өөр цагт унтаж, хэмнэл алдагдах үед эмэгтэй хүний бие махбодийн цагийн хэмжүүр алдагдаж орхидгоос мелатонын түвшин болон дааварт нөлөөлж, сарын тэмдэг хугацаанаасаа зөрдөг гэнэ.

№6 Ой тогтоолт муудах

Хүний нойр багасахад тархины тогтоох болон суралцахад нөлөөлдөг хэсэг мэдрэлийн эсүүдтэй холбоо тасарч хүн мартамхай болдог аж. Тиймээс л багш нар шалгалтынхаа өмнө сайн унтаж амрах хэрэгтэй гэж хэлцгээдэг бөгөөд хүн унтахын өмнө уншсан зүйлээ сайн тогтоодгийг бүгд мэдэх биз ээ.

№7 Дотоод эрхтэн өвдөх

Хүн өвдсөн үедээ унтахыг л хүсдэг. Энэ нь ч учиртай. Хүний дотоод эрхтний тогтолцоо унтаж байх үед өвчинтэй тэмцэлддэг аж. Нойргүйдэх үед биед аюул учирсныг бусад эсүүдэд дамжуулагч молекулууд хорогддогоос гадна биеийн эсэргүүцэх чадварт нөлөөтэй эсүүд цөөрч орхидог байна. Тиймээс та нойр дутуу яваад байвал өвчин тусах аюултай ба шалгалтын үеэр оюутан сурагчдын өвддөг нь ийм учиртай ажээ.

№8 Хоолны дуршил нэмэгдэх

Хүн шөнийн цагаар сэрүүн байхдаа маш ихээр өлсдөгийг та анзаарсан л биз дээ? Учир нь шөнө унтаагүй байхад хоол нэхдэг даавар буюу грелин ихээр ялгарч, харин хоол идсэний дараа цадсан гэсэн дохио илгээдэг лептин гэгч даавар идэвхигүй болж орхидог ажээ. Шөнө идсэн хоол ердийн үеийнхээс 1000 калори илүү байдгаар зогсохгүй шөнө идэх зуршил тун амархан тогтдог гэж судалгаагаар тогтоосон байдаг гэнэ.

№9 Мэдрэхүй өөрчлөгдөх

Шөнөжин нойргүй хичээл давтчихаад шалгалтнаасаа гарч ирэхэд нар маш хурц байгаа мэт санагдаж, нүд гялбах тохиолдол элбэг байдаг. Энэ нь нойргүйдэл хүний 5 мэдрэхүйн хүлээх авах чадварыг будлиантуулж орхидгоос болдог ажээ.

№10 Царай зүс алдах

Нойр дутуу хоносны маргааш хүний нүд улайж, бүлцийж, нүдийг нь тойрон хөхөлбий туяа татахаас гадна цонхийж, зарим тохиолдолд бүр батгатай болчихсон байдаг. Учир нь нойргүйдлийн үед арьсны гадаргуутай ойрхон байдаг хялгасан судаснуудын цусны эргэлт муудчихдаг аж. Мөн арьсны чийгшлийн түвшин багасаж, арьс хуурайшиж, өнгөө алддаг байна.

№11 Joke ойлгохоо болих буюу ГӨЛИЙХ

Хошигнол ойлгоход үнэндээ хэлний мэдлэг, ой тогтоолт, анхаарал, түргэн сэтгэхүй гээд л маш олон зүйл шаардагддаг ажээ. Харин нойрны хомсдол хүний тархин дахь хэл яриа, хошин шогийн мэдрэхүйг удирддаг хэсэг болон анхаарал, дурсамжийн хэсгүүдэд муугаар нөлөөлдөг учраас хүн хошигнол ойлгохоо больдог гэнэ.

№12 Дуу хоолой өөрчлөгдөх

Хүн ядарсан үедээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс төвөгшөөн робот аятай нэг өнгөөр ярьдаг ба эргэн тойрных нь хүмүүс энэхүү “ядарсан хоолойг& #8221; сонсоод шуудхан саад болж болохгүйгээ ойлгодог болохыг та анзаарсан биз ээ. Учир нь хэл, амтай холбоотой ярих механизм болон хоолойны булчингууд таныг хангалттай амарч чадаагүйгээс болоод мөн л сульдаж орхидог ажээ.

№13 Гунигт автах ЭМОРОЛ

Ядруу харагдаж байна гэж сонсохоос дор зүйл бол яасан гунигтай байх юм бэ? гэх үгс юм. Учир нь нойргүйдсэнээс таны нүд, ам хавийн арьс унжчихдаг ба энэ нь таны нүүрнийхээ булчингуудыг удирдах чадваргүй болсныг илтгэж байгаа аж.

№14 Хий юм харах

Хий юм харах зөвхөн сэтгэцийн өвчтэй хүмүүст бус нойр дутуу яваа хүмүүст ч мөн тохиолддог ажээ. Нойргүйдэх өвчний үед хий юм харах нь бүр ихэсдэг ба нойр хомсодсон хүмүүсийн 2%-д нь шизофрен өвчний шинж тэмдэг илэрч байжээ. Гэхдээ сайн мэдээ гэвэл буцаад нойрондоо сайжрахаар хий үзэгдлүүд алга болдог гэнэ.

№15 Тархины систем доголдох

Нойр багадсанаар эрч хүч бий болгодог локус сорелюс нэртэй мэдрэлийн эс аажмаар үхэждэг. Үүгээр ч зогсохгүй тархи хатингаршиж эхэлдэг ба нойргүйдэл нь Алцхаймерийн өвчинтэй шууд холбоотой байдаг бөгөөд нойргүйдэл нь тус аймшигт өвчнийг үүсгэдэг гэсэн нотолгоо олон байдаг ажээ.

Онцлох зар
2011 Toyota Harrier
185,000 км
49,500,000₮
2011 Toyota Prius 41
190,000 км
21,000,000₮
1993 Toyota Landcruiser 80
1 км
20,000,000₮
2008 Toyota Prius 20
120,000 км
18,000,000₮
Шинэ зар
1990 Toyota Allex
30,000 ₮
2024-05-18 19:06
2014 Kia Bongo
23.5 сая ₮
2024-05-17 22:21
2003 Volvo Ачааны машин
150 сая ₮
2024-05-17 20:07
2011 Toyota Harrier
49.5 сая ₮
2024-05-17 16:32
2023 Хятад Faw
16,000 ₮
2024-05-17 09:32
2023 Хятад Faw
20,000 ₮
2024-05-17 09:31
2023 Хятад Ковш
13,000 ₮
2024-05-17 09:31
2023 Хятад Dong Feng
17,000 ₮
2024-05-17 09:31
2023 Хятад Dong Feng
10,000 ₮
2024-05-17 09:31
2021 Хятад Dong Feng
35 сая ₮
2024-05-17 09:31
2013 Toyota Landcruiser Prado 150
83 сая ₮
2024-05-16 13:59
2006 Nissan Caravan
11 сая ₮
2024-05-14 17:38
2011 Mazda Bongo
7.5 сая ₮
2024-05-14 17:35
2011 Toyota Prius 41
21 сая ₮
2024-05-13 14:57
2010 Toyota Sai
18.5 сая ₮
2024-05-13 13:19
2024 Toyota Prius 30
185,000 ₮
2024-05-13 11:14
1993 Toyota Landcruiser 80
20 сая ₮
2024-05-12 00:27
2005 Hyundai Starex
5.9 сая ₮
2024-05-11 22:13
2013 Хятад Ковш
28 сая ₮
2024-05-11 22:12
2006 Hyundai Porter
1.6 сая ₮
2024-05-11 22:11
2012 Хятад Ковш
67 сая ₮
2024-05-11 22:11
2013 Хятад Самосвал
45 сая ₮
2024-05-11 22:10
2012 Хятад Индүү
125 сая ₮
2024-05-11 22:09
2012 Хятад North Benz самосвал
23 сая ₮
2024-05-11 22:09
2016 Хятад Faw Truck
70 сая ₮
2024-05-11 22:09
2014 Kia Bongo
25,000 ₮
2024-05-10 19:24
2010 Toyota Sai
17.5 сая ₮
2024-05-09 15:19
2002 Mazda Titan
12 сая ₮
2024-05-08 19:47
2024 Хятад Stever
22,000 ₮
2024-05-08 10:48

сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Yгэн зар

Хуудсын эхэнд