Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг

 

“Үлгэр ихэвчлэн аз жаргалаар төгсдөг.” АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Abraham Lincoln

“Аз жаргалгүй байгааг анагаах эм гэж үгүй.” Колумбын зохиолч Gabriel García Márquez

“Хөгжилдөн баясахад зарцуулж буй цаг хугацаа нь үр дүнгүй өнгөрүүлж байгаа цаг биш юм.” Зохиолч Marthe Troly-Curtin

“Аз жаргал гэдэг нь ямар нэгэн бэлэн болсон зүйл биш юм. Аз жаргал нь чиний өөрийн үйл хөдлөлөөс хамаардаг.” 14-р Далай лам

“Амьдралаа баяр баясалтай байлгах хамгийн чухал зүйл бол ямар ч зүйл болж байсан аз жаргалтай байх.” Британий жүжигчин Audrey Hepburn

“Өөрийгөө баярлуулах хамгийн шилдэг арга бол бусдыг баярлуулахыг хичээх.” Америкийн зохиолч Mark Twain

“Сэтгэл санаагаа өөдрөг байлгахад баясаж хөгжих зүйл үргэлж ойрхон байдаг гэдгийг би мэднэ.” Канадын зохиолч L.M. Montgomery

“Амьдралыг өөдрөг байлгахад ямар нэгэн хязгаар байдаг гэж би боддоггүй.” Америкийн зохиолч Jonathan Safran Foer

“Бид бүгд аз жаргалтай байхсан гэж амьдардаг. Гэтэл бүгд адилхан атлаа өөр өөрөөр амьдардаг.” Холокостын еврей хохирогчдын нэг Anne Frank

“Аз жаргалтай байна гэдэг төгс өдөр байна гэсэн үг биш. Харин төгс бус байдлаас давж харж байгаа хэрэг юм.” Ямайкын дуучин Bob Marley

“Хэрвээ чи сайн сайхан, эерэг бодолтой байвал тэр чинь чиний нүүр царайг нарны цацраг адил гэрэлтүүлж, үргэлж хайр булаам харагдах болно.” Британий зохиолч Roald Dahl

“Энэ богинохон амьдралыг амттай байлгах нь чамаас өөрөөс чинь хамаарна.” Хүний эрхийн төлөө тэмцэгч Sadie Delany

“Би өнгөрснийг бодож баясах биш одоо байгаа зүйлдээ баярлаж, хөгжиж чаддаг төрлийн хүн байх дуртай.” Америкийн зохиолч David Foster Wallace
“Хэрвээ бидний олонх нь авдартай алтнаас илүүтэй хоол хүнс, хөгжил баясал, дуу хуурыг дээгүүрт үнэлдэгсэн бол хорвоо дэлхий илүү аятайхан байхсан.” Английн зохиолч J.R.R. Tolkien

“Бидний сэтгэл санааг цэцэглүүлэх сайхан цэцэглэгч шиг биднийг аз жаргалтай болгодог хүмүүст талархаж бай.” Францын зохиолч Marcel Proust

“Аз жаргал чиний нэрийг сонсоод чамайг олохоор гудамж хэсэн гүйж байдаг.” Персийн яруу найрагч Hafez

“Аз жаргалыг бусдаас хүлээх хэрэггүй. Аз жаргалын түлхүүр нь чи өөрөө юм.” Америкийн зохиолч Alice Walker 

“Хэрээс хэтэрсэн зүйлд санаа зовохоо болих нь аз жаргалтай байх цорын ганц зам юм.” Эртний Грекийн философич Epictetus

“Аз жаргалын нууц нь дуртай зүйлээ хийхэд бус хийж байгаа зүйлдээ дуртай байхад оршдог.” Шотландын зохиолч J.M. Barrie

Аз жаргалыг би юу ч болж байсан дотроо эрх чөлөөтэй, амар тайван байх гэж тодорхойлно.” Америкийн ток шоуны хөтлөгч Oprah Winfrey

Бурхан минь, аз жаргалтай агшин. Яагаад энэ бүх амьдралын туршид үргэлжилж болохгүй гэж?” Оросын зохиолч Фёдор Достоевский

“Аз жаргалын агшин бүрийг барьж ав. Хайрла, хайрлуул. Хичнээн тэнэг байсан ч энэ бол дэлхий дээрх цорын ганц бодит зүйл. Энэ бол бидний хүсэж буй цорын ганц зүйл.” Оросын зохиолч Лев Толстой 

“Таны яг одоо амьдарч байгаа үе аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн байгаа. Анзаарч чадвал үүнийг мэдэрнэ.” Вьетнамын Зен буддист лам Thích Nhất Hạnh

“Бид аз жаргалтай байх гэж хичээхээ болих юм бол илүү аз жаргалтай болно.” Америкийн зохиолч Edith Wharton

“Аз жаргал бол өхөөрдөм хөөрхөн гөлөг юм.” Америкийн хүүхэлдэйн кино бүтээгч Charles M. Schulz

“Хамгийн энгийн зүйлсээс гоо сайхныг олж чадах хүч нь гэр орныг аз жаргалтай, амьдралыг сэтгэл татам болгодог.” Америкийн зохиолч Louisa May Alcott

Үйл хөдлөл бүхэн аз жаргал авчрахгүй ч үйл хөдлөлгүй аз жаргал гэж үгүй.” Америкийн философич William James

“Та өөрийн амьдралдаа илүү ихээр талархаж, баясах тусам амьдралд чинь талархаж баярлах зүйл илүү олон гарч ирдэг.” Oprah Winfrey 

“Аз жаргал нь нэг талаараа чамайг илүү нухацтай болгодог. Баяр баясгалантай байхад цаг хугацаа зарцуулах нь үнэхээр сайн хэрэг шүү.” Ирландын зохиолч C.S. Lewis

“Хэнд ч чамайг аз жаргалгүйгээр орхин явах боломжийг бүү олго.” Тереза эх 

“Юу мэдэрч байгаагаа ухаарч, ямар ихээр хайрлаж, хайрлуулж байгаагаа мэдэрч, баяр баясгалантай байж чадсанаар бид амьдралаа аз жаргалтай болгож байгаа хэрэг юм.” Кариб-Америкийн зохиолч Audre Lorde

Бид аз жаргалын хувьд зөв байх ёстой гэж би бодохгүй байна. Хэрвээ аз жаргалтай байгаа бол таларх.” Германы жүжигчин Marlene Dietrich

 

Онцлох зар
2011 Toyota Harrier
185,000 км
49,500,000₮
2011 Toyota Prius 41
190,000 км
21,000,000₮
1993 Toyota Landcruiser 80
1 км
20,000,000₮
2008 Toyota Prius 20
120,000 км
18,000,000₮
Шинэ зар
1990 Toyota Allex
30,000 ₮
2024-05-18 19:06
2014 Kia Bongo
23.5 сая ₮
2024-05-17 22:21
2003 Volvo Ачааны машин
150 сая ₮
2024-05-17 20:07
2011 Toyota Harrier
49.5 сая ₮
2024-05-17 16:32
2023 Хятад Faw
16,000 ₮
2024-05-17 09:32
2023 Хятад Faw
20,000 ₮
2024-05-17 09:31
2023 Хятад Ковш
13,000 ₮
2024-05-17 09:31
2023 Хятад Dong Feng
17,000 ₮
2024-05-17 09:31
2023 Хятад Dong Feng
10,000 ₮
2024-05-17 09:31
2021 Хятад Dong Feng
35 сая ₮
2024-05-17 09:31
2013 Toyota Landcruiser Prado 150
83 сая ₮
2024-05-16 13:59
2006 Nissan Caravan
11 сая ₮
2024-05-14 17:38
2011 Mazda Bongo
7.5 сая ₮
2024-05-14 17:35
2011 Toyota Prius 41
21 сая ₮
2024-05-13 14:57
2010 Toyota Sai
18.5 сая ₮
2024-05-13 13:19
2024 Toyota Prius 30
185,000 ₮
2024-05-13 11:14
1993 Toyota Landcruiser 80
20 сая ₮
2024-05-12 00:27
2005 Hyundai Starex
5.9 сая ₮
2024-05-11 22:13
2013 Хятад Ковш
28 сая ₮
2024-05-11 22:12
2006 Hyundai Porter
1.6 сая ₮
2024-05-11 22:11
2012 Хятад Ковш
67 сая ₮
2024-05-11 22:11
2013 Хятад Самосвал
45 сая ₮
2024-05-11 22:10
2012 Хятад Индүү
125 сая ₮
2024-05-11 22:09
2012 Хятад North Benz самосвал
23 сая ₮
2024-05-11 22:09
2016 Хятад Faw Truck
70 сая ₮
2024-05-11 22:09
2014 Kia Bongo
25,000 ₮
2024-05-10 19:24
2010 Toyota Sai
17.5 сая ₮
2024-05-09 15:19
2002 Mazda Titan
12 сая ₮
2024-05-08 19:47
2024 Хятад Stever
22,000 ₮
2024-05-08 10:48

сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Yгэн зар

Хуудсын эхэнд