Toyota Prius машины 4 горим (ECO, Normal, PWR, EV)

Энэхүү 4 горимын талаар яг тодорхой нөхцөл, зам дээр тухайн горимыг нь тавьж явах ёстой гэсэн заалт байдаггүй. Гэхдээ эдгээр нь машины хааз гишгэхэд хөдөлгүүрийн үзүүлэх хариу үйлдлийг хурдан эсвэл удаан болгон тохируулдаг байна. Тухайлбал ECO горимд хааз гишгэхэд үзүүлэх хариу үйлдэл багасдаг бөгөөд энэ нь шулуун замаас илүү ойр ойрхон зогсож, хөдөлдөг хот дотор илүү тохиромжтой байдаг. 

                                               

Горим тус бүрийн хэрхэн ажилладаг талаар тус тусад нь авч үзье:
  • ECO горим: хааз гишгэх үеийн хариу үйлдлийг багасгаж өгдөг. Ингэснээр машины бүхий л системүүдийн ажиллагааг мөн зохицуулдаг.  Энэ үед дотоод шаталтад хөдөлгүүрийн ажиллагаа дагаж буурдаг. Мөн A/C болон паарны функцыг шатахуун зарцуулалттай уялдуулан зохицуулдаг бөгөөд салоны температурыг тогтмол барих үүднээс паарны ажиллагааг тодорхой түвшинд барьж хязгаарладаг. Жишээ нь: Өвөл паарны сэнсний хурдыг багасгаж, салхилах хэмжээнд очтол бууруулдаг. Харин зуны халуунд агаар сэлгэх ажиллагааг дотроос авч А/С компрессорын ачааллыг бууруулснаар шатахуун зарцуулалтыг хэмнэдэг байна. Дээрх зүйлс нь зөвхөн агааржуулагчийн AUTO горим идэвхтэй үед хамаарна.
  • Normal горим: ECO болон PWR горимын гэрэл асаагүй үед энэхүү горим явж байна гэсэн үг юм. Ажиллагааны үед хаазны ажиллагаа моторын эргэлттэй шууд хамааралтай ажилладаг. Паар A/C-ны системд ямар ч өөрчлөлт ордоггүй.
  • PWR горим: Хааз илүү мэдрэг болж ирдэг бөгөөд хариу үйлдэл үзүүлэх нь түргэсдэг. Хаазны гишгүүрийг дахин гишгэхэд бензин мотор илүү үүрэгтэйгээр чадлыг гаргадаг.
  • EV-only горим: Өндөр чадлын батарейн нөхцөлөөс хамаарч гаргаж болох боломжит түвшин хүртэл цахилгаан моторыг ажиллуулдаг. Харин бусад 3 горимын хувьд бензин мотор нь хаазнаас их бага өгөхөөс хамаарч ажиллаж байдаг. Хэрэв EV горим идэвхтэй, PWR горим залгаатай бол хурд авалт түргэсдэг боловч эсрэгээрээ баттерейны цэнэгийг хурдан дуусгадаг. 
    Учир нь PWR горим дээр хүчтэй хурдасгах үүднээс илүү их цахилгаан шаарддаг. 

    EV горим нь баттерейны дүүргэлтээс хамаарч тодорхой зайг л туулах боломжтой учир бусад 3-аасаа сул талтай. Бүтэн  цэнэгтэй үед дээрх 2-ийг хамтад нь ашиглахад 2 км зайг л туулах боломжтой байна. 

 Энгийн, ECO, PWR гэсэн гурван горим нь адил хэмжээний хүчийг гаргадаг. Энэ нь зөвхөн хаазан дээр хэр хүчтэй гишгэхээс л хамаардаг бөгөөд тогтмол хурдтай явж байх үед автомашины хүчин чадалд нөлөөлөхгүй. Харин паар, AC зэргийн ажиллагаа горим бүр дээр өөр учир ECO горим дээр шатахуун зарцуулалт арай бага байх боломжтой.

Шатахуун зарцуулалтын хувьд дээрх 3 горим хоорондоо бараг ялгаагүй байдаг. Учир нь шатахуун зарцуулалтын дийлэнх хувь нь жолоочийн гишгэлтээс, замын нөхцөл байдал, түгжрэл, дулаан зэргээс ихээхэн хамаарна. Аль нэг горим дээр байнга явах нь автомашины насжилт, явдал зэрэгт нөлөөлнө гэсэн ямар нэгэн туршилт тест байдаггүй учир аль нь машинд яаж нөлөөлөх талаар хэлэх боломжгүй юм. Мөн аль горим дээр явахад рулийн жолоодлого өөрчлөгдөх, цэнэгээ удаан барих гэсэн туршилт тест байдаггүй учир хэмжих боломжгүй юм. Иймд яг аль горим дээр тавьж явахад ямар хэмжээний хүч гаргана, хэдэн литр шатахуун хэмнэнэ гэж хэлэх боломжгүй.

  1. Харин жолооч та хааз хүчтэй өгдөг бөгөөд байн байн зогсож, хөдөлдөг хотын замд явдаг бол ECO горим нь шатахуун зарцуулалтад хэмнэлт авчрах боломжтой.
  2. Харин та хаазаа зөөлөн өгч явдаг бол ЭНГИЙН горим нь хөдөлгөөн багатай хот хоорондын замд, хурдны зам зэрэгт шатахуун зарцуулалтыг бий болгож чадна.
  3. PWR горимын хувьд хааз өгөхөд огцом хурдаа авч хурдлуулах боловч бензин хөдөлгүүрийг илүүтэйгээр ажиллуулах учир шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлж болзошгүй.

           

Шинэ зар
2023 Хятад Faw
16,000 ₮
21 цаг 8 минутын өмнө
2023 Хятад Faw
20,000 ₮
21 цаг 8 минутын өмнө
2023 Хятад Ковш
13,000 ₮
21 цаг 8 минутын өмнө
2023 Хятад Dong Feng
17,000 ₮
21 цаг 8 минутын өмнө
2023 Хятад Dong Feng
10,000 ₮
21 цаг 8 минутын өмнө
2021 Хятад Dong Feng
35 сая ₮
21 цаг 9 минутын өмнө
2005 Toyota Prius 20
14.6 сая ₮
2024-04-23 12:10
2011 Toyota Prius 41
22.5 сая ₮
2024-04-21 23:44
2011 Toyota Prius 41
22.5 сая ₮
2024-04-21 23:28
2016 Toyota Prius
19.3 сая ₮
2024-04-20 22:13
2012 Toyota Prius 30
24.5 сая ₮
2024-04-20 22:03
2013 Toyota Corolla
21 сая ₮
2024-04-19 23:05
2019 Kia Sorento
78,000 ₮
2024-04-19 10:29
2004 Toyota Prius 20
12 сая ₮
2024-04-19 09:53
2016 Хятад Faw Truck
70 сая ₮
2024-04-19 09:20
2012 Хятад North Benz самосвал
25 сая ₮
2024-04-19 09:20
2012 Хятад Индүү
125 сая ₮
2024-04-19 09:20
2013 Хятад Самосвал
45 сая ₮
2024-04-19 09:19
2013 Хятад Ковш
32 сая ₮
2024-04-19 09:18
2005 Hyundai Starex
5.9 сая ₮
2024-04-19 09:16
2012 Хятад Ковш
67 сая ₮
2024-04-19 09:15
2017 Chevrolet Trailblazer
89,000 ₮
2024-04-17 22:24
2017 Chevrolet Trailblazer
89,000 ₮
2024-04-17 22:12
2002 Toyota Crown
7.5 сая ₮
2024-04-17 20:55
2019 Nissan Patrol
185 сая ₮
2024-04-17 15:31
2010 Toyota Sai
18.5 сая ₮
2024-04-17 10:52
2011 Toyota Prius 41
28 сая ₮
2024-04-16 19:21
2011 Toyota Prius 41
27.5 сая ₮
2024-04-16 19:10
1990 Toyota Allex
30,000 ₮
2024-04-16 18:05

сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Yгэн зар

Хуудсын эхэнд