Жолооны үнэмлэхийг 45 хоногийн дотор хэвлэж дуусгана

Жолооны үнэмлэх шинээр авах, хаяж үргэдүүлсний улмаас дахин захиалсан иргэдийн үнэмлэх хэвлэгдэж гарч ирэх хугацаа буюу 21 хоногтоо багтаж гарахгүй байгаад иргэд бухимдалтай байна. Үүний дагуу холбогдох байгууллагаас тодруулсан юм.

               

“Смарт Солюшнз” ХХК үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгслийг нийлүүлэх тендерт шалгарсан. Өмнөх жил нь мөн адил тус ажлыг хариуцаж байсан. Гэтэл өршөөлийн  тухай хууль /2015.08.11/  батлагдсанаар төлөвлөгөөнд ороогүй байсан 80 мянга эрхээ хасуулсан хүний үнэмлэхийг хэвлэх гэнэтийн их ажилтай болжээ. Тус хуулийн дагуу  тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан 80 гаруй мянган хүний эрхийг сэргээгээд тэдэнд үнэмлэхийг нь хэвлэн олгосон аж. Ийм учраас 2016 оны жолооны үнэмлэхний захиалга хойшилсон гэж албаныхан тайлбарлалаа.

Дээрх шалтгаанаас гадна жолооны үнэмлэх хэвлэх явц яагаад удааширсан тухай ЦЕГ-ын Лицензийн төвийн мэргэжил хяналтын газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Иргэдэд үнэмлэх олгох хэвийн хугацаа нь 21 хоногт гаргадаг байсан бол сүүлийн Тендерт  оролцож шалгарсан “Смарт Солюшнз” ХХК-ийн эсрэг тендерт оролцож байсан бусад компаниуд  шүүхэд гомдол гаргаснаар “Смарт Солюшнз” ХХК –тай гэрээгээ хийлгүй хэсэг хугацаа алдчихсан. Уг нь гэрээний дагуу бэлдэц, хор, дагалдах хэрэгслээ нийлүүлэх ёстой. Үйл явц жигдрээд  ерөнхийдөө  долдугаар сарын 15-наас хэвийн үйл ажиллагаандаа орсон.

-Яагаад шинэ жолоочийн үнэмлэх хэвлэлтэнд орохгүй байгаа юм бэ?

-Үнэмлэхээ хаясан үрэгдүүлсэн, эрхээ сэргээлгэж байгаа иргэд түр үнэмлэх авдаг.Түр үнэмлэх гурван сарын хугацаатай байдаг. Тав, Зургаан сард хүмүүст тараагдсан үнэмлэхний хугацаа нь дуусах гээд байгаа учраас хаягдсан үнэмлэхийг дахин  хэвлэлтэнд оруулж байна. Хаягдсан үнэмлэхийг хэвлэж дуусгаад шинэ жолоочийн үнэмлэхийг хэвлэж эхэлнэ. Ийм учраас шинэ жолоочийн үнэмлэхний хэвлэлтийг түр зогсоосон гэсэн хариулт өглөө.  

...Хэвлэлтийн явц удааширсан ч гэсэн буцаад төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана гэдгийг албаны хүн онцолж байлаа. Харин жолооны үнэмлэхээ хүлээж буй иргэдийн төлөөлөл болох Л.Номин “Жолооны курсээ төгсөөд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Жолооны үнэмлэх одоог хүртэл гараагүй. Ядаж байхад жолооны түр үнэмлэх олгохгүй гэсэн болохоор машинаа ч барьж чадахгүй, хэцүү байна” гэж учирлав.

Ямартай ч албаны хүний хэлснээр жолооны үнэмлэхний хэвлэлт буцаад хэвийн байдалдаа орсон байна. 40 мянга гаруй үнэмлэх хэвлэх байснаас өнөөдрийн байдлаар 22 мянга 893 үнэмлэх хэвлэлтэд орох дутуу байгаа гэнэ. Эдгээр үнэмлэхийг 45 хоногийн дотор хэвлэж дуусах юм байна.

Шинэ зар
2021 Хятад Dong Feng
35 сая ₮
5 цаг 51 минутын өмнө
2023 Хятад Dong Feng
10,000 ₮
5 цаг 52 минутын өмнө
2023 Хятад Dong Feng
17,000 ₮
5 цаг 52 минутын өмнө
2023 Хятад Ковш
13,000 ₮
5 цаг 52 минутын өмнө
2023 Хятад Faw
20,000 ₮
5 цаг 52 минутын өмнө
2023 Хятад Faw
16,000 ₮
5 цаг 52 минутын өмнө
2005 Toyota Prius 20
14.6 сая ₮
2024-04-23 12:10
2011 Toyota Prius 41
22.5 сая ₮
2024-04-21 23:44
2011 Toyota Prius 41
22.5 сая ₮
2024-04-21 23:28
2016 Toyota Prius
19.3 сая ₮
2024-04-20 22:13
2012 Toyota Prius 30
24.5 сая ₮
2024-04-20 22:03
2013 Toyota Corolla
21 сая ₮
2024-04-19 23:05
2019 Kia Sorento
78,000 ₮
2024-04-19 10:29
2004 Toyota Prius 20
12 сая ₮
2024-04-19 09:53
2016 Хятад Faw Truck
70 сая ₮
2024-04-19 09:20
2012 Хятад North Benz самосвал
25 сая ₮
2024-04-19 09:20
2012 Хятад Индүү
125 сая ₮
2024-04-19 09:20
2013 Хятад Самосвал
45 сая ₮
2024-04-19 09:19
2013 Хятад Ковш
32 сая ₮
2024-04-19 09:18
2005 Hyundai Starex
5.9 сая ₮
2024-04-19 09:16
2012 Хятад Ковш
67 сая ₮
2024-04-19 09:15
2017 Chevrolet Trailblazer
89,000 ₮
2024-04-17 22:24
2017 Chevrolet Trailblazer
89,000 ₮
2024-04-17 22:12
2002 Toyota Crown
7.5 сая ₮
2024-04-17 20:55
2019 Nissan Patrol
185 сая ₮
2024-04-17 15:31
2010 Toyota Sai
18.5 сая ₮
2024-04-17 10:52
2011 Toyota Prius 41
28 сая ₮
2024-04-16 19:21
2011 Toyota Prius 41
27.5 сая ₮
2024-04-16 19:10
1990 Toyota Allex
30,000 ₮
2024-04-16 18:05

сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Yгэн зар

Хуудсын эхэнд